“Tesla” компанийн үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-04 14:44:23

НЬЮ-ЙОРК. /AP/. “Tesla” компанийн цахилгаан автомашины энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн хэмжээг өнгөрсөн оны сүүлийн гурван сарынхтай харьцуулахад 10 гаруй хувиар буурчээ.


АНУ-ын Калифорни муж улсад төвтэй тус компани энэ оны эхний гурван сард 77100 автомашин үйлдвэрлэжээ. Харин 2018 оны дөрөвдүгээр улиралд 86555 автомашин үйлдвэрлэж байсан байна.


“Tesla” компанийн автомашины борлуулалт энэ оны эхний улиралд мөн 31 хувиар буурсан бөгөөд тус компани 63 мянган машин худалджээ. Үүний сацуу тус компани энэ жил 360 - 400 мянган автомашин борлуулах боломжтой гэж мэдэгдэв.


Холбоотой мэдээ