Венесуэлд авсан хориг арга хэмжээг чангатгахыг санал болгожээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-04 14:41:40

ВАШИНГТОН. /TASS/. Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгаж, тус улсын ард иргэдэд 400 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгох хуулийн төслийг АНУ-ын Сенатын гишүүд өнгөрсөн лхагва гарагт Конгресст өргөн барьжээ.


АНУ-ын хориг арга хэмжээнд багтсан гэр бүлүүдийн гишүүдийн эсрэг визийн шинэ хязгаарлалт тогтоох, хүмүүнлэгийн хямралтай холбоогүй хүмүүсийг хар жагсаалтаас хасах, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрөхийг тус хуулийн төсөлд уриалжээ.


Энэхүү санаачилга нь Венесуэл улсад эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг хурдасгаж, хүмүүнлэгийн хямралыг зөөлрүүлж, сөрөг хүчинд дипломат дэмжлэг үзүүлэхэд тус болно гэж Бүгд Найрамдах намын гишүүн Менендес, Марко Рубио нар үзэж байна. 

Холбоотой мэдээ