Хятадын иргэн дэлхийг тойрох нислэгээ эхлүүлжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 16:47:33

ЧИКАГО. /Xinhua/. Хятадын 57 настай иргэн дэлхийг тойрох хоёр дахь удаагийн нислэгээ АНУ-ын Чикаго хотоос эхлүүлжээ.


Diamond DA42” загварын нисэх онгоцоор Чикаго хотоос хөдөлсөн Бо Жанг Канадын нутаг дэвсгэрт нэвтэрч, Умард туйлын цагираг болон Девисийн хоолойгоор дамжин Гренланд, Исландад хүрэхээр төлөвлөжээ.


Дараа нь тэрбээр Европт хүрч, тэндээсээ Турк, Казахстан, Орос, Хятад гэсэн маршрутаар нисэх аж. Хамгийн сүүлд тэрбээр Хятадын зүүн хойд нутаг болон Берингийн хоолойгоор дайран өнгөрч, Чикаго хотын зүг нисэх төлөвлөгөө гаргажээ.


Түүний энэ удаагийн нислэг өмнөхөөсөө илүү том сорилт болж байгааг Бо Жанг дурдсан байна. Нийт 23 орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх энэхүү аялал товлосон ёсоор бол хоёр сар үргэлжилэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ