Хамгийн их ашиг орлоготой компанийг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Саудын Арабын
газрын тосны “Saudi Aramco” компани 2018 онд хамгийн ашигтай компаниар тодорсон
тухай “Bloomberg”
агентлаг мэдээлжээ. Мэргэжилтнүүдийн үнэлснээр, тус компанийн цэвэр ашиг орлого
нь 111.1 тэрбум ам.доллар аж.
Энэ үзүүлэлт нь жагсаалтын 2 болон 3 дугаар байрт орсон “Apple” болон “Samsung” компанийхаас нэлээд давсан үзүүлэлт аж. Өнгөрсөн онд “Apple” компани 59.5 тэрбум ам.долларын ашиг орлого олсон бол “Samsung” компанийн орлого 35.1 тэрбум ам.доллар байсан аж.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, “Saudi
Aramco” компанийн орлого Apple,
Google,
Exxon Mobil зэрэг компанийн
ашиг орлогоос илүү байжээ.