Мексикээс бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг хилээ хаахыг хатуу сануулжээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-30 13:14:43

ЛОНДОН. /Reuters/. Мексикээс бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийдэг хилээ хааж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ.


Мексикийн эрх баригчид хууль бус цагаачдын цуваанд цэг тавьж чадахгүй бол Мексиктэй залгаа хилээ ирэх долоо хоногт хаана гэдгээ тэрбээр өмнө нь мэдэгдсэн байна.


Гондурас, Сальвадор, Никарагуа, Гватемал болон Куба улсын иргэдээс бүрдсэн 1500 орчим цагаачдын цуваа өнгөрсөн ням гарагт Мексикийн өмнөд нутагт орших Чьяпас мужийн Тапачула хотоос тус улсын хойд нутагтай залгаа АНУ-ын хилийг чиглэн хөдөлсөн юм. 

Холбоотой мэдээ