Мал эмнэлгийн салбарын цаашдын бодлого, зорилтоо тодорхойлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-20 16:06:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Мал эмнэлгийн газраас салбарынхаа эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг анх удаа зохион байгуулж, тус салбарын үйл ажиллагааны үр дүн, амжилтаа дүгнэн ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлжээ.

Тус зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газар, аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагийн удирдлагууд, Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг,  үйлчилгээний нэгжийн эмч нар оролцсон байна.

Зөвлөгөөнөөр Мал эмнэлгийн үйл ажиллагаа-Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, тус газрын 2018 оны мал эрүүлжүүлэх үйл ажиллагаа, салбарын шинэчлэлийн бодлого, зорилт болон 2019 оны үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцжээ.  

2019 онд “Малчинд ойрхон-мал эмнэлэг” зорилтын дор шинээр хэрэгжиж байгаа “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийг хэрэгжүүлж, сум бүрт мал эмнэлгийн тасаг байгуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, малын өвчнийг хяналтад авах, малын шилжилт хөдөлгөөн, мал, махны гарал үүсэлд хяналт тавих цахим системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ