Дронгүй бүсийг өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-20 13:35:11

ЛОНДОН. /BBC/. Өнгөрсөн оны эцсээр Их Британийн хамгийн ачаалал ихтэй нисэх буудлуудын нэгд дроноос үүдэлтэй үйл ажиллагааны саатал гарсантай холбогдуулан дронгүй бүсийг өргөжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдээлэв.


Өнгөрсөн 12 дугаар сард “Gatwick” олон улсын нисэх буудлын нисэх буух талбайд дрон ажиглагдсаны улмаас тус нисэх буудлын үйл ажиллагаа нэг хоног гаруйн хугацаанд тасалдахад хүрсэн билээ. Энэ явдал нь 1000 гаруй нислэг, 140 мянга орчим зорчигчид саад учруулсан байна.


Ирэх гуравдугаар сарын 13-наас эхлэн нисэх буудлын эргэн тойрны 4.8 киломерт дрон нисгэхийг хориглох бөгөөд одоогийн хуулиар дронгүй бүсийн хамрах хүрээ 1 орчим километртэй тэнцдэг ажээ.


Тээврийн сайд Крис Грейлинг энэ талаар хэлэхдээ, хуульд нисэх буудлын ойролцоо дрон нисгэх нь эрүүгийн ноцтой гэмт хэрэг болохыг тодорхой заасан хэмээгээд, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд илүү олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэжээ. 

Холбоотой мэдээ