Он гарсаар гэмт хэрэг өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-02-21 14:59:03

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ оны 1 сарын байдлаар 107 гэмт хэрэг, 18 хүн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 36 буюу 46.8 хувиар өссөн, хэрэгт холбогдогч 1 хүн буюу 5.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн 3, бүлэглэн үйлдсэн 9, эмэгтэй хүн оролцсон 4 тохиолдол бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас хохирсон 107 иргэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 41 хүн буюу 62.1 хувиар өссөн  бөгөөд гэмт хэргийн хохирогчдын 3 нь нас барж,  11 нь гэмтсэн байна. 2019 оны эхний 1 сарын байдлаар 21 хүн баривчлагдаж, 84 хүн эрүүлжүүлэгдэн, 1318 хүнд 42700.0 төгрөгийн торгууль ноогдуулсан байна гэж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ