Албаны машинаар зорчигч зөөж хил давуулдаг зөрчлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-19 17:05:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албаны автомашинаар зорчигч зөөж, ачаа тээвэрлэн хил давуулж ашиг олдог байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын эрх бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газар илрүүлжээ. Тэдгээр албан хаагчид эл хууль бус үйлдлээ таслан зогсоох үүрэг өгсөн байна. 

Замын - Үүд сумын гаалийн газрын "1919 ДГА" улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэхэд л 2016 онд 303, 2017 онд 372, өнгөрсөн онд 303 удаа хилээр зорчсон нь хамгийн их нь аж. 

Төрийн албан хаагч, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг хилээр шууд нэвтрүүлж давуу байдал олгож байгаа нь улсын хилээр хууль бус эд зүйл нэвтрүүлэх эрсдэлээс гадна авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж байна.

Монгол Улсын хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д “Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна”, 29.8-д “Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална” гэж заасан байдаг.

 Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь хилийн боомтоор тус сумын төрийн байгууллагын өмчлөлд бүртгэлтэй автомашинаар хилээр зорчигч тээвэрлэж буй үйл ажиллагааг Замын-Үүдийн боомтын зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд таслан зогсоох үүргийг Хилийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа А.Энхтөрд өглөө.


АТГ-аас өгсөн Төрийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийн сүүлийн 3 жилд хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл


Тээврийн
хэрэгслийн
дугаар
Эзэмшигч
Он
Хил нэвтэрсэн тоо
1
000ЗДГО
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ИТХ
2016
90
2017
182
2018
111
2
0056ДГА
УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө
2016
9
2017
26
2018
53
3
0800ДГО
Дорноговь аймгийн прокурорын газар
2016
333
2017
214
2018
125
4
0877ДГО
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ
2016
202
2017
259
2018
217
5
1663ДГО
Замын-Үүд сумын захирагчийн ажлын алба
2016
154
2017
199
2018
171
6
0381УНҮ
Замын-Үүд ЭЗЧБ-ийн захирагчийн ажлын алба
2016
127
2017
204
2018
17
7
2009ДГО
Замын-Үүд НААҮ ОНӨ ХХК
2016
3
2017
62
2018
240
8
6990ДГА
Цайны зам тревел ОНӨГ
2017
90
2018
295
9
9265ДГО
Онцгой байдлын хэлтэс
2016
216
2017
66
2018
234
10
1193ДГА
Замын-Үүд дэх гаалийн газар
2016
274
2017
322
2018
262
11
1919ДГА
Замын-Үүд дэх гаалийн газар
2016
303
2017
372
2018
303
12
3631ДГО
Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэг
2016
154
2017
225
2018
173
13
5791УБЛ
Хилийн мэргэжлийн хяналтын алба
2016
219
2017
233
2018
140
14
7325УНЛ
Хилийн мэргэжлийн хяналтын алба
2016
3
2017
75
2018
77
15
7115ДГА
Хилийн мэргэжлийн хяналтын газар
2017
3
2018
54
16
9ООЗДГО
Замын-Үүд дэх ГИХГ
2017
75
2018
222
17
923ОДГО
Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэс
2016
220
2017
225
2018
204


Холбоотой мэдээ