БНАСАУ-ын төлөөлөгчдийг Вьетнамд айлчлах зөвшөөрөл олгохыг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-13 12:36:34

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. БНАСАУ-ын төлөөлөгчдийг Ханой хотод айлчлах зөвшөөрөл олгохыг Вьетнам улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний хорооноос хүсчээ. БНАСАУ-ын төлөөлөгчдийн зарим нь хар жагсаалтад орж магадгүй байгаа аж.


Энэ талаархи хүсэлтийг хянаж үзэх хугацаа 2 дугаар сарын 19-н хүртэл үргэлжлэх аж. АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалтыг явуулахын тулд иймэрхүү зөвшөөрөл олгохыг Сингапур улс өмнө нь хүсч байжээ.


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай энэ сарын 27-28-нд Ханой хотод уулзахаар болсон тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ