Тайвань атомын цахилгаан станцуудаа хаах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-02-01 15:34:15

ТАЙПЕЙ. /NHK/. 2025 оны тавдугаар сар гэхэд атомын бүх цахилгаан станцынхаа үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Тайванийн Засгийн газар пүрэв гарагт гаргасан байна.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд атомын зургаан цахилгаан станцын үйл ажиллагааг хаах шийдвэрийг хүчингүй болгохыг уриалсан шийдвэр гарсан юм.


Гэсэн хэдий ч энэ шийдвэрийг үл харгалзан атомын цахилгаан станцуудыг хаахаар болсон байна. Японд Фукушима Дайичи станцад осол гарснаас хойш атомын цахилгаан станцуудыг хаах тухай асуудал өрнөж эхэлсэн ажээ.


2025 оны тавдугаар сар гэхэд атомын таван цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоох бөгөөд нэг цахилгаан станц өнгөрсөн оны 12 дугаар сард хаагдсан юм. 

Холбоотой мэдээ