Согтуудаа гарч яваад сураггүй болсон хүний цогцсыг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-01-02 14:45:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Баян-Овоо сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газар сураггүй алга болсон иргэн Л-ийн цогцсыг 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрийн 15 цагт олжээ.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Л сураггүй алга болсон дуудлагыг 2018 оны 12 сарын 30-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Баян-Овоо сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 3 автомашин, “Самсунг” ХХК-ийн 5 ажилчин, ар гэрийн 4 хүн, нийт 30 хүн, 5 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг явуулсан байна. 40 настай, эрэгтэй Л нь тухайн өдөр Баян-Овоо сумаас зүүн хойд зүгт 45 км-т байх “Самсунг” ХХК-иас зүүн урд зүгт 2 км-т байдаг иргэн О-гийнхоос 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 19 цагийн үед согтуугаар явган гарч яваад ийн хөлдөж амь насаа алджээ. 

Эрлийн багийнхан Л-ийн цогцсыг тус сумын Могойт багийн “Зайрмагтай” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Холбоотой мэдээ