Хоёр Солонгосын төмөр замуудыг холбох ёслол болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /INTERFAX/.
Хоёр Солонгосын авто болон төмөр замуудыг шинэчлэн сайжруулж, холбох хамтарсан
төслийн нээлтийн ёслолын ажиллагаа БНАСАУ-ын Панмун буудалд болсон тухай “Ёнхап”
агентлаг мэдээлжээ. Ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар 4:00 цагт БНАСАУ-ын
хилийн Кэсон хотын Панмун буудалд эхэлсэн байна.
Арга хэмжээнд оролцохоор БНСУ-ын 100 төлөөлөгч тусгай галт тэргээр Панмун буудалд хүрэлцэн иржээ. Тэдний дунд БНСУ-ын Тээврийн сайд Ким Хен Ми, Үндэстнээ нэгтгэх яамны сайд Чо Мен Гюн болон бусад албаны хүмүүс байжээ. БНАСАУ-ын Тайван замаар нэгдэх хорооны дарга Ри Сон Гвон болон Төмөр замын дэд сайд Ким Юн Хек нар төлөөлсөн байна. Түүнчлэн тус арга хэмжээнд Орос, Хятад, Монгол болон НҮБ-ын төлөөлөгчид оролцсон аж.
Ёслолын
ажиллагааны эхэнд хоёр Солонгосын төлөөлөгчид үг хэлж, дараа нь галт тэрэгний буудалд самбар байрлуулжээ. Энэхүү ёслолын арга хэмжээг бэлгэдлийн арга хэмжээ гэж үзэж байгааг “Ёнхап”
агентлаг цохон тэмдэглэсэн байна.