ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-13 13:25:05

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Европын Холбоонд багтдаг улсууд Керчийн хоолойд болсон үйл явдалтай холбогдуулан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тухайгаа Брюссельд болох дээд хэмжээний уулзалтын үеэр зарлах бодолгүй байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын үеэр батлагдаж магадгүй байгаа баримт бичгийн төсөлтэй сэтгүүлчид танилцжээ. Керчийн хоолой болон Азовын тэнгис дэх хурцадмал байдалд ЕХ ихээхэн санаа зовниж буйгаа уг баримт бичигт илэрхийлж, Украины цэргийн албан хаагчдыг суллаж, хөлөг онгоцуудыг эргүүлэн илгээх шаардлагатай байгаа талаар дурджээ. Түүнчлэн бүх хөлөг онгоцыг Керчийн хоолойгоор дамжин саадгүй нэвтрүүлэхийг уриалсан утга баримт бичигт агуулагдах аж.


Харин Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар тус материалд дурдаагүй бөгөөд одоогийн хориг арга хэмжээг сунгаж магадгүй байна. Түүнчлэн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй байгааг Bloombergагентлаг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ