Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-12-03 13:37:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын IX Их хурал энэ сарын 05-нд Төрийн ордонд болно.

IX Их хурлаар Ардчилсан намын Үзэл баримтлалыг шинэчлэн батлах бөгөөд 1000 гаруй гишүүн оролцох аж.

Энэ хүрээнд маргааш АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаж, IX Их хурлын зохион байгуулалт, хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахаар товлосон байна. Түүнчлэн Үндэсний бодлогын хорооны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах, намын Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ