С.Лавров: Оростой байгуулсан гэрээг хэрэгжүүлэх талаархи хэд хэдэн асуудлыг АНУ дамжуулан өгсөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-29 10:59:12

МОСКВА. /АиФ/Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг хэрэгжүүлэх хэд хэдэн асуудлыг АНУ дамжуулан өгсөн гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.


Эдгээр асуудлын жагсаалтыг АНУ гэрээнээс гарах бодолтой байгаагаа мэдэгдэхээсээ хэдхэн хоногийн өмнө Америкийн элчин сайдын яамаар дамжуулан Оросын гадаад хэргийн яаманд дамжуулан өгчээ.


Жагсаалтыг мөн батлан хамгаалах яам болон бусад яаманд шилжүүлэн өгсөн байна. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг ОХУ-ын эрх баригчид зөрчиж байгаа учир АНУ тус гэрээнээс гарна гэж ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүнчлэн тэрбээр цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээ амласан.  


Энэ асуудалтай холбоотойгоор ОХУ илүү дэлгэрэнгүй тайлбар авахыг хүсч байгаагаа мэдэгдэхийн сацуу гэрээний заалтуудыг хүчингүй болгох нь Оросын эрх баригчдыг аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авахад хүргэнэ гэдгээ онцлон тэмдэглэсэн юм. 

Холбоотой мэдээ