Эрэгтэй шатарчид Дэлхийн олимпиадын В групптээ мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-08 15:16:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 43 дугаар шатрын олимпиад Турк улсын Батуми хотноо болсон бөгөөд манай эрэгтэй шигшээ баг Дэлхийн 185 орноос 22 дугаар байр, В групптээ мөнгөн медаль хүртэж түүхэнд тэмдэглэгдэх амжилтын эзэд болжээ.


Энэхүү олимпиадын нээлттэй ангилалд 185 орон, эмэгтэй ангилалд 150 орны нийт 1700 орчим тамирчин оролцож ухаанаа уралдуулсан билээ. FIDE мастер У.Насанжаргал тавдугаар ширээнээс Их мастерын хоёр норм/балл биелүүлсэн нь гайхалтай амжилт юм. Мөн олимпиадын эмэгтэй баг 150 орны багаас 20 дугаар байрт орсон нь чамгүй өндөр амжилт. 

Холбоотой мэдээ