Оросын БХЯ-наас хэвлэлийн бага хурал зохион хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-02-29 12:43:04

Бямба гаригт  Орос улсын БХЯ-аас  Сирийн асуудлаар  гадаадын цэргийн атташе болон гадаадын  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулж хэвлэлийн бага хурал зохион байгуулав.

Арга хэмжээнд ОХУ-ын БХЯ-ны Цэргийн хүчний Ерөнхий командлалын Шуурхай удирдах газрын дарга  дэслэгч- генерал Сергей Рудской,  Сирийн Хмеймим дахь Оросын  нисэх баазын дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Төвийн дарга дэслэгч генерал Сергей Кураленко нар мэдэгдэл хийв.

Дэслэгч генерал С.Рудскойн  мэдэгдэлдээ “Эрхэм нөхдөө! Олон улсын Сирийг дэмжих бүлгийг хамтран удирдагч ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгч нарын хэлэлцэн  тохиролцсоны  дагуу ОХУ-ын агаар-сансрын хүчин нь  зэвсэгт бүлэглэлүүдийн байгаа дүүргүүдээс бидэнд ирүүлсэн гал зогсоох тухай мэдэгдлүүдийг хүлээн авч, “ногоон бүсийн ”цохилтыг өнөөдөр /2-р сарын 27нд/ 00.00 цагт  бүрэн зогсоогоод байна.

АНУ- ын ерөнхийлөгчтэй хийсэн уулзалтын дүнд  Дээд командлагчийн мэдэгдэл хийсний дараа,  ОХУ-ын БХЯ-ны сайд  холбогдох тушаалыг өгсөн. Энэ сарын 23-ны өдөр Орос-Америкийн талуудын тохиролцооны дараа Сирийн тал байлдааны ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдсэн юм.

Хмеймим дахь оросын нисэх баазын командлалд хандсан 17 зэвсэгт бүлэглэл гал зогсоох тухай дэглэмийг хэрэгжүүлэх тухай баримт бичигт  гарын үсэг зураад байна.     

Үүнд Аль-Ганима тэргүүтэй  Сирийн  ардчилсан армийн отрядууд, “Искандерон”, “Сурейм”, “Челобия”, “Цөлийн бүргэдүүд” болон “Лалын улстай” тэмцлээ үргэлжлүүлж байгаа  бусад олон отрядууд орж байна. Тэдгээрийн нэг сирийн байнгын армитай хамтарч байгаа бөгөөд бусад нь бие даан үйл ажиллагаагаа явуулж буй юм.

Энэ чиглэлээр зорилт бүхий үйл ажиллагаа явуулахын тулд Хмеймим дахь оросын нисэх баазыг түшиглэн дайсагнагч талуудын эвлэрлийн Төвийг байгуулсан. Ижил төрлийн Төвийг америкчууд Аммандад  байгуулжээ. Улс хоорондын цэргийн харилцаа болон байгууллага хоорондын харилцан үйл ажиллагааг дэмжих үүднээс  БХЯ  Москвад холбогдох ажлын     хэсгийг байгуулсан байна.

Оросын БХЯ-ны төлөөлөгчид мөн Женевт оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Хмеймим болон Амман, Москва болон Вашингтон ба Женевын төвүүдтэй  харилцан ажиллах зорилгоор “шуурхай шугамыг”ажлуулж байна. Бид энэ сарын 24-ний өдөр америкийн талд өөрийн бүх холбогдох утас, цахим шуудангуудын хаягийг өгсөн байгаа.

Хоёрдугаар сарын  26-ны өдөр Аманд болсон хоёр талын уулзалтын үеэр болон цэргийн дипломатын сувгаар  бид америкийн талтай Сирийн байдлаар мэдээлэл солилцох зорилгоор баримт мэдээллүүдийг дамжуулсан.Үүнд: сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулж буй дүүргүүд болон сирийн засгийн газрын цэргүүд ба “Лалын улс”, “Жебхат-ан –Нусры” болон бусад зэвсэгт бүлэглэлийн алан хядагчдын  эзлээд байгаа  курдын нутаг дэвсгэрийг харуулсан .

АНУ –ын төлөөлөгчдийн сонорт зэвсэгт бүлэгллийнхний  гал зогсоох дэглэмд нэгдэн орсон  нийт 6111 хүний нэр бүхий  жагсаалтыг дамжуулсан гэлээ. Түүнээс гадна цохилт өгөх ёсгүй  газар зүйн байршлыг нарийн тодруулсан 74 суурингийн зургийг гаргажээ.

Зөвлөлдөх уулзалтын явцад америкийн талаас бидний бэлтгэсэн газрын зурагтай ижил төстэй зургийг хүлээлгэн өгсөн.  Америкийн талын мэдээлснээр, бидэнд дипломат сувгаар зэвсэгт бүлэглэлүүдийн жагсаалтыг илгээгээд байгаа юм. Одоогийн байдлаар бидэнд ирүүлсэн  мэдээллүүдийг   манай өөрийнхтэй харьцуулах ажлыг явуулж байна. 

НҮБ-ын АЗ –ийн  Орос-Америкийн гал зогсоох тухай Сирийн тогтоол хүчин төгөлдөржих болсонтой холбогдуулан цохилтонд өртөж болзошгүй  алдаанаас  зайлсхийх үүднээс  2 дугаар сарын 27-ны өдөр Сирийн нутаг дэвсгэр дээр цэргийн болон алс холын нислэгүүдийг цуцлаад байна.   

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ