Эрүүл мэндийн үйлчилгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 23:07:15

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан Нэгдсэн эмнэлэг “Ази фарма” эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран таны эрүүл мэнд таны гарт уриан дор “Гэр бүл-Эрүүл мэнд”-ийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албан дээр очиж тус албаны албан хаагчид болон цагдан хоригдож буй хоригдлуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулж, үзлэгт тус албаны 20 албан хаагч, 38 цагдан хоригдож буй хоригдлууд нийт 58 хүн дотор ЭХО-гийн үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн талаар зөвлөгөө авчээ.

Мөн энэ үеэр Хөвсгөл аймаг дах “Ази  фарма” эм ханган нийлүүлэх байгууллагаас нэрсний үрэл, эфизол, феррум лейк бэлдмэлүүдээр нийт 70 орчим хүнийг витаминжуулалтанд хамруулж эрүүл мэндийн үйлчилгээг хүргэжээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ