ДЭМБ: “Зика” вирустэй тэмцэхэд олон улсын оролцоо шаардлагатай

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2016-02-02 15:54:03

ЖЕНЕВ. /NHK/. “Зика” вирустэй тэмцэхэд олон улсын оролцоо шаардлагатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага даваа гарагт мэдэгдэв.

Өнгөрсөн оны тавдугаар сард Бразилд “Зика” вирусийн халдвар гарч, улмаар Латин Америк даяар тархсан билээ. "Зика" вирус нь жирэмсэн эхэд халдварласан тохиолдолд ургийн гавлын яс үлэмж жижиг, оюун ухааны хомстол, хараа, сонсгол муутай хүүхэд төрдөг аж.

“Зика” вирусийг оношлох шинэ арга боловсруулахын тулд уг вирусээс хамгаалах, өвчлөлд хяналт тавих арга хэмжээг эн тэргүүний зорилт болгох хэрэгтэй гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан мэдэгдэв.

Халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн төрсний дараах мэдээллийг олон улсад дамжуулах хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ. Мөн тэрбээр, “Зика” вирусийн вакциныг гаргах судалгааг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад, уг халдварт өвчинтэй тэмцэхэд хамтран ажиллахыг олон улсаас уриалсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ