Хятадын банк цахим мөнгө гаргахаар судалж байна

Дэлхийд | Эдийн Засаг
sarnai@montsame.mn
2016-01-21 18:19:45

БЭЭЖИН. /Sputnik/. Хятадад ийм алхам хийх нь амжилттай байх эсэхийг тодруулахаар 2014 онд байгуулагдсан тус улсын шинжээчдийн баг гадаадын банкуудын цахим мөнгө гаргах туршлагыг судалсаар байгаа аж.

Төв банкны мэдээлснээр, цахим мөнгө нь улс орны нийгэм болон эдийн засгийн хөгжлийн хувьд гадаад мөнгөний хяналтыг сайжруулан санхүүгийн дэд бүтэц болон төлбөрийн системийг  бэхжүүлдэг. Мөн энэ нь угаадаг мөнгөний хэмжээг бууруулан худалдааны үйл явцыг хялбарчилна.

Албан ёсоор цахим мөнгө бий болох хугацааг мэдээлэлд дурдаагүй байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ