Сингапурын эрх баригч нам сонгуульд ялжээ

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-14 09:41:40

СИНГАПУР. /NHK/. Өнгөрсөн баасан гарагт болсон Сингапурын бүх нийтийн сонгуульд эрх баригч Ардын үйл ажиллагааны нам хол давуу ялжээ.

Тус нам парламентын 89 суудлын 83-ыг нь авч чадсан байна. 1965 онд тусгаар тогтносноос хойш энэ нам Сингапурыг удирдсаар байгаа юм.

Тус хот улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунь сонгуулийн дүнд маш даруухан хандан “Маргааш өнөөдрөөс ч илүү сайхан болно” гэжээ.

Гадаад ажилчдын талаарх хууль тогтоомжийг чангатгах нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол амлалт байлаа. Гадаадын иргэд Сингапурт олноороо очин ажиллаж байгаа нь ажилгүй хүмүүсийн тоог нэмж байна гэж тус улсын зарим иргэн үзэж байна.

Ерөнхий сайд Ли шинэ аж үйлдвэрийг хөгжүүлж, төрөлтийн түвшин бага, хүн ам насжиж байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллах төлөвтэй байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд