Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-15 13:54:39

Монгол Улсад “Шинэ үндсэн хууль” батлагдсны 24 жилийн ой, тус аймгийн гал унтраах байгууллага үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Дархан хотын Спортын ордонд болж өндөрлөв.

Барилдаанд нийт 64 бөх зодоглож уран мэхийг уралдуулж барилдсанаас аймгийн арслан С.Ерөөлт түрүүлж аймгийн арслан Б.Сүхбаатар үзүүрлэв. Харин аймгийн заан н.Баасансүрэн, аймгийн харцага Ж.Бадрал нар удаалжээ. Барилдааныг бөхийн хорхойтнуудаас гадна аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, БТСГ-ын дарга О.Банзрагч, МУГТ Н.Батлав, Дархан-Уул аймгаас төрөн гарсан шинэхэн МУГТ Бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат нар үзэж сонирхлоо.

                                                                                                                                                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ