Ирэх долоо хоногт ихэнх нутгаар сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-12 13:33:14

Энэ сарын 14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи 13-нд Алтайн уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15,16-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.  15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд