Азотын хий алдсан хэрэг гарчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-01-04 12:09:03

Өчигдөр ОБЕГ-т орон нутатг ажилладаг "Цайрт минерал” ХХК-ийн үйлдвэрт азотын хий алдсан мэдээлэл ирсэн байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-ны 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрт Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагджээ. Энэ ослын улмаас тус үйлдвэрийн ажилтан Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат 32 настай эрэгтэй С хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байна. Өнгөрөгч оны сүүлчээр Улаанбаатар хотод байрлах  “Гранд повер” гэх компанийн Нүүрсний хийн үйлдвэрт хорт хий алдагдаж, 11 хүн хордож, гурван хүн амиа алдсан хэрэг гарч байсан. ОБЕГ-аас Үйлдвэрүүдийг аюулгүй ажиллагаандаа анхаарахыг сануулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ