Дэлхийн аварга Г.Угалзцэцэг Хөвсгөлийн оны шилдэг тамирчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-18 14:32:30

Хөвсгөл нутгийнхаа нэрийг дуурсгаж буй Улаанбаатар хот дахь оны шилдгүүдийг тодруулдаг Хөх сувд цэнгүүн болж салбар бүрийн шилдгүүд тодрох үеэр спортын шилдэг тамирчин шагналыг Тайландын Бангкок хотноо болсон 7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, эмэгтэйчүүдийн атлетик бие бялдарын ангилалд Дэлхийн аварга болсон амжилтаараа Г.Угалзцэцэг хүрлээ.

Оны шилдэг урлаг соёлын авъяастан номинацид Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт, яруу найрагч Баттөрийн Мягмаржав 2015 оны “Болор цом – 32” наадмын тэргүүн байрын шагналыг Хөвсгөл аймгаас анх удаа хүртэж, 2015 онд “Нүүнэ” нэртэй шилмэл шүлгийн түүврээ хэвлүүлсэн амжилтаараа, шилдэг нутгийн зөвлөлөөр номинацид Галт сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл шалгарлаа.

Харин оны онцлох төслөөр Хөвсгөл нууранд живсэн шатахуунтай тээврийн хэрэгслийн байршлыг тогтоосон Хөвсгөл хөх сувд төсөл, Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын уугуул “Эрдэнэт суварга” ХК-ийн захирал Н. Одонбилэг авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж 2015 онд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Сэлэнгэ мөрний Сацын булангийн 253,3 метр урт төмөр бетон гүүрийн барилгын ажлыг чанарын өндөр төвшинд хүлээлгэн өгсөн амжилтаараа байлаг бүтээгч шилдэг бизнесмэн шагналыг тус тус  гардан авчээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ