БОНХАЖ-ын сайдын зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2015-12-11 14:22:21

БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн 11 дүгээр хурал энэ сарын 16-нд болно.

Уг хурлаар 2016 оны газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг тогтоох тухай, Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хувь хүртэл шатлан өсгөх тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн "Эко бүс нутаг" хөтөлбөрийн тухай хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн Байгаль орчныг хамагаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай хэлэлцэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ