УИХ-ын дарга Увс аймагт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд маргааш Увс аймагт ажиллах гэж байна. Тэрбээр Увс аймгийн Улаангом хотноо хэрэгжсэн “Гудамж” төслийн нээлтэд оролцохоор ирж байгаа аж.
Нээлтийн дараагаар аймгийн Спортын ордонд ард иргэдтэй уулзалт хийгээд өдөртөө багтаж нийслэл рүү буцах юм байна.
УИХ-ын даргыг дагалдан Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуяг ажиллах бөгөөд тэрбээр өчигдөр Увс аймагт ирсэн байна. Мөн зарим яам, агентлагийн удирдлагууд З.Энхболд даргатай хамт маргаашийн онгоцоор ирэх аж.
Улаангомд хэрэгжсэн “Гудамж” төслийн хүрээнд 11.15 км хатуу хучилттай авто замыг гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламжийн хамт цогцоор нь бүтээн байгуулсан бөгөөд үүнээс өнгөрсөн онд 10.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3.2 км авто замыг тавьсан юм. Тэгвэл энэ онд 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр 5.1 км авто зам баригджээ. “Гудамж” төслийн гүйцэтгэгчээр урд хөршийн “Шинжиан шин фан” компани ажилласан байна.
Увс аймаг Б.Батхүү