УИХ-ын гишүүд өмнөх парламентаас 7000 цагаар илүү хуралджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүдийн хуралдааны ирц хангалтгүй байгааг шүүмжилдэг. Тэгвэл УИХ-ын 2017 оны Намрын чуулганд гишүүд 24895 цаг хуралдаж, өмнөх парламентаас 7000 цагаар илүү ачаалалтай ажилласан талаар УИХ-ын Тамгын газраас танилцуулж байна.
Тодруулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17444 цаг, 2008-2012 оны УИХ 21354 цаг, 2012-2016 оны УИХ 17061 цаг хуралдаж байсан аж. 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан бөгөөд гурван үзүүлэлтээр үе үеийн УИХ-ын чуулганы үр дүнг харьцуулан гаргажээ. Нэгдүгээрт, баталсан хууль, тогтоомж, хоёрдугаарт, гишүүдийн чуулгандаа оролцсон байдал, гуравдугаарт баталсан хууль тогтоомж нь Үндсэн хуулийг зөрчсөн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг гаргаж ирсэн байна. Тухайлбал 2016-2018 онд УИХ 493 хууль баталсан бол 2012-2016 онд 269, 2008-2012 онд 201 хууль баталж байжээ.
УИХ-ын гишүүд Намрын чуулганы хугацаанд өмнөх УИХ-тай харьцуулахад долоон мянган цагаар илүү хуралдсан бөгөөд эхний гурван чуулганд 1012 цаг тасласан үзүүлэлт гарчээ. Энэ нь сайн үзүүлэлт биш ч өмнөх жилүүдийн УИХ-тай харьцуулахад бага байгааг УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон ярьж байсан юм. Тухайлбал, 2012-2016 оны УИХ-ын гишүүд 9882 цаг тасласан гэсэн тоон үзүүлэлт байгаа аж.

Намрын чуулганы хугацаанд гишүүдийн ирцийг шүүмжлэхийн зэрэгцээ гишүүдэд ялгавартай хандаж байна гэх мэдээлэл гарсан. Тодруулбал УИХ-ын гишүүн С.Жавхлан "Төрийн ордонд хэлэлцүүлэг хийх гэтэл заал өгөөгүй, тамганы тос дууссан гэсэн" хэмээн мэдээлэл хийсэн. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Ц.Цолмон хариулахдаа "УИХ-ын мэдэлд Байнгын хороод болон Ажлын хэсэг хуралдах зориулалттай дөрвөн танхим бий. Нэг танхимд нь нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцдэг, тэр чиглэлээр тоноглогдсон байдаг. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын л Тамгын газар, түүнээс биш аль нэг намын бүлгийн Тамгын газар биш. Энэ удаагийн УИХ-д хоёр намын бүлэг, МАХН-аас сонгогдсон нэг гишүүн, бие даагч нэг гишүүн ажиллаж байна. Бид бие дааж сонгогдсон гишүүн С.Жавхлан, МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтийг аль болох биелүүлчих юмсан, ямар нэг байдлаар буруу сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан гэж анхаарч ажилладаг. Тамганы тос дуусна гэж юу байхав дээ. Заал танхимд ороход ямар тамга дараад байх юм биш. УИХ-ын мэдлийн дөрвөн танхим Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаанд зориулагдсан байх ёстой. Гишүүдийн зүгээс улс төрийн үйл ажиллагаа биш хууль тогтоох үйл ажиллагаа явуулаасай л гэж бид хүсдэг. Түүнээс биш гишүүдээ энэ тэр намынх, бие даагч гэх зэргээр ялгавартай ханддаг юм байхгүй, тийм зүйл ч байх ёсгүй" хэмээж байсан юм.