Таеквондочид "Макао oпeн 2017" тэмцээнээс найман алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-10-31 08:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Таеквондогийн "Macao open 2017" олон улсын тэмцээн өнгөрсөн өдрүүдэд болж найман улсын 450 гаруй өсвөр үе, бага насны тамирчид хурд хүч, ур чадвараа сориход Монгол Улсаа төлөөлөн оролцсон найман тамирчин бүгд медалийн эзэд болжээ.

Макаод зохион байгуулсан тус тэмцээнд Батбаатар багштай Дорноговь аймгийн тамирчин Г.Сүхбат, М.Тэмүүлэн, Э.Төрболд, Э.Алтантуяа, Янжинлхам багштай "Арслан" клубийн тамирчин Э.Энх-Энэрэл, Мягмарбаяр багштай "Ривэр" клубийн тамирчин Б.Ундрам, Н.Эрхэс, Б.Гарьд нар Монгол төрийнхөө далбааг мандуулж, алтан медаль хүртэж шилдэг тулаанчид болох замаа нээжээ.
 

Д.Өлзий

関連ニュース