"Зоригдлын орон" үзэсгэлэн
ВИДЕО МЭДЭЭ
Монголын Урчуудын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, зураач, барималч Х.Ууганбаярын “Зоригдлын орон” үзэсгэлэн өнгөрөгч бямба гаригт “Улаан гэр” арт галерейд нээлтээ хийлээ.
Уг үзэсгэлэн нь тодорхой нэг сэдвийн хүрээнд бүтээгдсэн гэхээсээ илүү уран бүтээлчийн өөрийнх нь сэтгэлгээнд гарсан өөрчлөлт түүний чиг хандлагын илэрхийлэл гэдгийг тэрээр онцоллоо. “Зоригдол” хэмээх үг нь буддын гүн ухааны ойлголт бөгөөд “Чин эрмэлзэл” гэсэн утга санаатай ажээ. Тодруулбал бурханы шашин түүний сургааль суртал алгуураар сэтгэлийг нь эзэмдсэнээр энэ сэдвээр сурч мэдэх, бүтээж туурвих асар их орон бий болсныг зураач “Зоригдлын орон” хэмээн нэрлэсэн байна. Өмнө нь түүний бүтээлүүдэд үлгэр домог, зөн совин, байгаль амьтан давамгайлж байсан бол энэ үзэсгэлэн нь Тогтоох бясалгалын үед төсөөлөн бодсон зоригдлын оронг дүрсэлснээрээ онцлог юм. Зохиомжийн шийдэлууд нь ихэнхдээ шүтээн урлагийн зохиомжийн гол суурь болох тэгш хэмд тулгуурласан ба өнгөний суурь сонголт нь оюун номин ногоон ажээ.

コメント