Улсын Филармонид хөгжмийн зохиолч А.Брукнерийн VII симфонийг тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2017-10-23 12:41:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Австрийн нэрт хөгжмийн зохиолч Антон Брукнерийн VII симфонийг Улсын Филармонийн симфони найрал хөгжим 10 дугаар сарын 26-нд тоглож, үзэгч олондоо толилуулахаар бэлтгэж байна.
Сонгодог хөгжмийн орон хэмээгддэг Австрийн хөгжмийн зохиолчдоос В.А.Моцарт, Й.Гайдн, И.Штраусын бүтээлээр байнга сонороо мялааж ирсэн манай үзэгчдийн хувьд нэр нь төдийлөн танил бус ч энэ орны бас нэгэн нэрт хөгжмийн зохиолч А.Брукнерын симфониудаас монголчууддаа ийнхүү анх удаа толилуулж байгаа юм. Түүний симфониудыг нь Европт хамгийн их сонсдог бөгөөд А.Брукнерийн бүтээл ийнхүү Монголд анх удаа эгшиглэх гэж байна. Симфони найрал хөгжмийг нийт 85 хөгжимчний бүрэлдэхүүнтэй тоглох юм. Улсын Филармони гаднаас буюу Консерваториос арав гаруй хөгжимчнөөр хүч нэмж тоглоно.

Тоглолтод удирдаач Б.Батбаатар /СТА/, хөтлөгч, тайлбарлагчаар Ч.Буянхишиг /СГЗ/ нар оролцох юм. Антон Брукнер бол хөгжмийн зохиолч, орган хөгжимчин, хөгжмийн багш хүн юм. Тэрбээр 40 нас хүрсэн хойноо хөгжим идэвхтэй зохиож эхэлсэн бөгөөд хойч үедээ үлдээсэн, удахгүй бидний сонсох VII симфони зэрэг, сонирхолтой үйл явдалтай роман зэрэг зарим симфониудаа 60 нас гарсан хойноо бичжээ.

Д.Өлзий
関連ニュース