“Цагаан Уул” шүлгийн наадамд оролцогчдын бүтээлийг хүлээн авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-09-21 09:27:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэгээн хайрын “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ болохтой холбогдуулж яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 15-наас ирэх сарын 10-ныг хүртэл Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авч эхэллээ. 

Орон нутгаас оролцох найрагчид бүтээлээ тухайн аймаг дүүргийн Залуучуудын холбооны тодорхойлолтын хамт event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээх боломжтой. Тус наадам уламжлал ёсоор 4 шаттай байх ба шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдана. Тухайлбал хоёрдугаар шат “Унаган хайр”, гуравдугаар шат “Эцэг эхийн хайр”, дөрөвдүгээр шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд болох аж.

Энэхүү наадмыг Монголын Залуучуудын холбоо 1992 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж буй. Наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байв.

Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах явдал юм.
Б.Туул
関連ニュース