Хятадад хөрсний нуралтын улмаас 100 гаруй хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-06-24 13:45:41
БЭЭЖИН. / Xinhua/.  Хятадын Сичуан мужид болсон хөрсний нуралтын улмаас 100 гаруй хүн сураггүй алга болжээ.

Бямба гарагийн өглөө Маосиан Каунтид байрлах уулын тосгонд хөрсний нуралт үүссэн байна. Хөрсний нуралт тосгоны голын 2 км орчим хэсгийг хааж тагласан байна. 40 орчим орон байр шавар шороонд дарагджээ. Одоо аврах үйл ажиллагаа явагдаж байгаа юм.

Маосиан Каунти нь Сичуан мужийн нийслэл Ченду хотоос 200 орчим км-т байрладаг бөгөөд энэ мужид болсон 2008 оны газар хөдлөлтөнд уг нутаг дэвсгэр өртөж байсан ажээ. Хөрсний нуралт үүссэн хэсэгт өнгөрсөн хэдэн хоногийн турш үргэлжилсэн их бороо орсон байна.

Х.Сарнай
関連ニュース