Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотой авах арга хэмжээг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.
Бүлгийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байгаа аж. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Төвбанкинд хийсэн шалгалтын дүнгээ өнгөрсөн 7 хоногт танилцуулсан. Ингэхэд Монголбанк 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал хүлээсэн гэсэн мэдээлэл нийгэмд өгөөд буй.
Мөн УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Б.Туул