Ширээний теннисчдын Монгол Улсын аварга ирэх сарын 1-нд тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Ширээний теннисний 2017 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн пүрэв эхэлсэн бөгөөд шилдгүүдээ маргааш тодруулна.
Энэ жил 51 дэх жилдээ зохион байгуулж байгаа тус тэмцээн Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Тус тэмцээнд 24 багийн 150 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорих юм. Ширээний теннисний УАШТ-ээс шалгарсан шилдгүүд 2017 онд болох тив, дэлхийн болон олон улсын тэмцээнд улс орноо төлөөлөн оролцох эрхтэй болно.
Д.Өлзий