Боксчид Тайландыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-29 13:31:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын эзэн хааны нэрэмжит боксын цомын төлөөх тэмцээн  ирэх дөрөвдүгээр сарын 2-10-нд манай улсаас долоон боксчин хүчээ сорино.

Баг тамирчдыг шигшээ багийн ахлах гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, дасгалжуулагч Н.Мөнхсайхан нар удирдах юм.

Тус тэмцээний 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбат, ОУХМ 75 кг-д Ж.Отгонжаргал нар  оролцохоор болжээ.

Дашрамд дуулгахад,  уг тэмцээний 56 кг-д  Рио-2016 олимпийн наадмын  тавдугаар байрын шагналт  ОУХМ Э.Цэндбаатар өрсөлдөх байв. Тэрбээр гэмтэлтэй байгаа учраас энэ жинд О.Мөнхсайхан хүч үзнэ.

Д.Өлзий

関連ニュース