Биткоины ханш 5 хувиар унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-11-19 12:33:44

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /Anadolu/. АНУ-ын Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгийн шийдвэртэй холбоотой макро эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас мягмар гарагт биткоины ханш 5.2 хувиар унаснаар сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрчээ.


Дэлхийд хамгийн их эрэлттэй уг криптовалют мягмар гаргийн өглөөний байдлаар 90 100 ам.доллароор арилжаалагдаж байсан нь энэ оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Түүнчлэн түр хугацаанд 90 000 ам.доллароос доошилсон байна.


“CoinMarketCap” цахим хуудасны мэдээллээс үзэхэд, биткоин зэрэг дэлхийн криптовалютын зах зээлийн үнэлгээ сүүлийн 24 цагийн дотор 4.5 хувиар буурч, 3.09 их наяд ам.доллар болжээ. Ингэснээр мягмар гаргийн байдлаар биткоины ханш долоо хоногийн хугацаанд 15.3 хувиар унасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэр дэлхийн санхүүгийн зах зээлийг донсолгосны дараа биткоины ханш 2025 оны дөрөвдүгээр сард 74 400 ам.доллар болж унаж байлаа.


Зах зээлийн үнэлгээгээр хоёрдугаарт ордог криптовалют болох эфериумын ханш мөн 5.4 хувиар буурч, 3013 ам.доллар болжээ. Дэлхийн крипто зах зээл нь мөнгөний бодлогын тодорхойгүй байдал, Холбооны нөөцийн сангийн гишүүдийн санал зөрөлдөөн, зах зээлийн үнэлгээний талаарх болгоомжлол зэргээс шалтгаалан хүнд цохилтод ороод байна. Макро эдийн засгийн тодорхойгүй байдал, корпорацууд биткоиноос татгалзаж байгаа, ашиг олох сонгодог аргуудыг сонгож байгаа зэрэг нь криптовалютын ханш унахад нөлөөлж байгаа бөгөөд биткоины ханш 100 мянган ам.доллароос доошилсоор байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйд нөлөөлсөн гэдгийг шинжээчид онцолжээ.

 


関連ニュース