ТӨВ: Цээл суманд ахуй үйлчилгээний нэгдсэн төвийг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-20 16:06:55

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цээл суманд “Tseel laundry” ахуй үйлчилгээний нэгдсэн төвийг ашиглалтад оруулжээ.


“Tseel laundry”-д саун, хувцас угаалга, үсчин, кофе шоп зэрэг үйлчилгээ багтсан байна. Энэхүү төвийг ашиглалтад оруулснаар Цээл сумын иргэд сум, орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангагдаж орчин үеийн стандарт бүхий тохилог газраас үйлчилгээ авах юм. Энэхүү үйлчилгээний төв ашиглалтад орсноор эхний ээлжид 6 иргэн ажлын байртай болж байна. 


Барилгын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр “Түвшинбат нэмж тогтоох” ХХК гүйцэтгэсэн байна.


Цээл сумын эдийн засгийн тэргүүлэх салбар нь газар тариалангийн үйлдвэрлэл бөгөөд хүн амын тоогоороо Төв аймгийн 27 сумаас 8-т жагсдаг. Газар тариалангийн ААН 75, өрхийн тариаланч 34 иргэн нийт 35750 га талбайд тариалалт эрхэлдэг. 





 

関連ニュース