СЭЛЭНГЭ: Д.Далайжаргал: Нөхөрлөл ямар үнэ цэнтэйг нэг жилийн хугацаанд мэдэж авсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-16 15:38:31

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ ухамсарлан 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд мордсон залуус хугацаат албаа хаагаад, өнөөдөр халагдаж ирлээ. 


Цэргээс халагдан ирж байгаа залуусаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын хамт олон, эцэг, эхийн төлөөлөл угтан авсан юм.

 

Ингээд цэргийн албаа нэр төртэй хаагаад ирсэн зарим алба хаагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

 

Ахлах байлдагч Д.Далайжаргал: Би 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар зэвсэгт хүчний 326 дугаар ангид очиж албаа хаагаад ирлээ. Албаа хаах хугацаандаа олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн сайхан явлаа. Нэг жилийн хугацаанд нөхөрлөл гэдэг зүйл ямар их үнэ цэнтэй гэдгийг мэдэж авсан. Дүү нартаа цэргийн албаа нэр төртэй хаагаад, аав, ээждээ итгэл дүүрэн ирээрэй гэж захих байна.

 

Байлдагч П.Даваажаргал: Би 2024 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв 311 дүгээр ангид татагдан очсон. Цэрэгт байх хугацаандаа их зүйлийг сурч мэдлээ. Залуучууддаа цэргийн албаа сайн хаагаарай. Цэрэгтээ яваарай гэж хэлмээр байна. Сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж чадахгүй байгаа ч их гоё байна.


2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага орон даяар  энэ сарын 20-23-нд явагдаж буй юм.


 

関連ニュース