ДОРНОГОВЬ: Анхны цас есөн суманд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-16 14:30:17

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт Дорноговь аймгийн ихэнх суманд нойтон цас орлоо.


Тухайлбал, Мандах, Иххэт суманд 4,0мм, Дэлгэрэх, Эрдэнэ, Айраг суманд 2,0 мм, Алтанширээ суманд 1,0 мм, Өргөн суманд 0,3 мм, Сайхандулаан суманд 0,4 мм, Улаанбадрах суманд 0,9мм, Сайншанд, Хөвсгөл, Хатанбулаг суманд 0,0мм бороо,  нойтон цас орсон байна.


Харин  Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх сумын нутгаар цасан шуурга шуурчээ. Өнөөдөр өдөртөө нутгийн төв, хойд, зүүн хойд хэсгээр цас үргэлжлэн орно гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргасан мэдээлэлд дурджээ.


関連ニュース