СҮХБААТАР: Хятад хэлний Күнз төвийг байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-16 12:54:55

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Мөнххаан сумын  ерөнхий боловсролын сургуульд хятад хэлний боловсрол олгох “Күнз” төвийг шинээр байгууллаа.


Тус төв хятад хэлийг чанартай, тогтмол сургалтын хөтөлбөрөөр заах, сурагчдын хятад хэлний мэдлэгийг шат дараатай нэмэгдүүлэх, хөгжүүлэх бүрэн боломжийг бүрдүүлснээрээ онцлог юм.


 

БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Мөнххаан сумын сургуультай танилцаж, Күнз төвөө албан ёсоор нээжээ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Ерөнхий консулын газраас Мөнххаан сумын Ерөнхий боловсролын сургуульд багш нарын сургалт, хөгжилд зориулан 10,000 юанийн үнэ бүхий 4 ширхэг зөөврийн компьютер гардуулсан байна.

 

Ингэснээр тус сургуулийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын орчныг сайжруулахад бодитой дэмжлэг болж буйг онцлоод Сүхбаатар аймаг боловсролын салбарт гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн, сургалтын орчин, чанарыг сайжруулахад чиглэсэн бодит ажил, хөрөнгө оруулалтыг цаашид тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгээ аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал хэллээ.


 

関連ニュース