Банкны зээл Хадгаламж зээлийн хоршоодын эх үүсвэрийн 71 хувийг бүрдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-16 12:26:14

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон 177 хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) 2025 оны 2 дугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ.


Энэ нь нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 4 хоршоогоор буурсан үзүүлэлт аж. Улаанбаатар хотод 85, орон нутагт 92, ХЗХ ажиллаж байна.


Дотоодын банк болон санхүүгийн байгууллагаас 21 ХЗХ, 3 тэрбум 386 сая 276 мянга .910 төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлж үйл ажиллагаандаа ашиглажээ. Банк, санхүүгийн байгууллагаас татсан ХЗХ-ын эх үүсвэрийн 71.1 хувийг банкнаас авсан зээл, 28.7 хувийг төсөл, хөтөлбөрийн зээлийн үлдэгдэл, 0.2 хувийг банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлд хуримтлуулж тооцсон хүү байна.


Салбарын  нийт орлого 44 тэрбум 539 сая 665 мянга 010 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 8 тэрбум 516 сая 531 мянга 610 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.


Нийт орлогын 95.7 хувь хүүгийн орлого, 1.5 хувь хүүгийн бус орлого, 2.8 хувь үйл ажиллагааны бус орлого байна.


Зээлийн хүүгийн орлого 38 тэрбум 693 сая 891 мянга 430 төгрөг нь нийт орлогын 86.9 хувийг бүрдүүлжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 34 хувиар өсжээ.


Зах зээлийн нийт зардал 36 тэрбум 386 сая 172 мянга 300 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6 тэрбум 197 сая 954 мянга 990 төгрөгөөр нэмэгдсэн байна. Зардлын бүтцийг авч үзвэл:

  • хүүгийн зардал 61.3 хувь,
  • үйл ажиллагааны зардал 31.9 хувь,
  • эрсдэлийн сангийн зардал 4.3 хувь,
  • бусад зардал, гарз 0.3 хувь,

Хүүгийн зардал 22 тэрбум 295 сая 420мянга 230 төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад 2 тэрбум 962 сая 833 мянга 570 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.


Зээлийн эрсдэлийн зардал 2024 оны мөн үеийнхээс 78.7 хувиар өсөж 1 тэрбум 564 сая 970 мянга 580 төгрөгт хүрчээ.



関連ニュース