ӨВӨРХАНГАЙ: “Мод үржүүлэг, сургалт бэлтгэлийн төв”-ийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-16 09:19:22

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газар “Мод үржүүлэг, сургалт бэлтгэлийн төв”-ийг байгуулж, нээлтээ хийлээ.


Орон нутгийн дэмжлэг болон өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан байгуулсан тус сургалтын төвд алба хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чиглэсэн, мөн байгууллага, иргэд, хүүхдүүдийг хамруулсан төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг явуулах юм.


"ОБЕГ-аас албан хаагчдынхаа ажиллах, амьдрах, бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байгаа.  Энэ хүрээнд аймаг, бүсийн хэмжээнд сургалтын цогцолбор төвийг байгуулж байна. Энд ногоон байгууламжийг бий болгоход дэмжлэг үзүүлж ажиллана" хэмээн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг хэллээ.



Сургалтын төвийг байгуулахад орон нутгаас гурван га газрыг шийдэж өгсөн бөгөөд нэг га-д  сургалтын орчин нөхцөлийг бүрдүүлж, хоёр га талбайд мод бут тарин ногоон байгууламжийг бий болгох юм. Уг ажлын эхлэл болгож, Онцгой байдлын албан хаагчид 450 хайлаас тариад байна.


関連ニュース