ХӨВСГӨЛ: Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-15 13:33:06

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар өнөөдөр 3 дахь өдрөө цас орж байна.


Өнгөрсөн хоногуудад орсон цасны улмаас Хатгал тосгоны Жанхайн даваанаас Хар усны рашааны чиглэлд цасны зузаан 80-130 см хүрч жижиг авто машин энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэх боломжгүй болсон байна.



Иймд ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн замын нөхцөл байдал сайжиртал энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байх, цас ихээр орж байгаа сумдын малчид малаа ойр бэлчээх, бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.


Мөн цаг агаарын мэдээлэл болон мэргэжлийн байгууллагуудаас хүргэж байгаа заавар зөвлөмжийг анхаарч байхыг  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

 




 

関連ニュース