ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 14-р цэцэрлэг “Ногоон төгөл” байгуулан мод, бут тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-15 11:33:35

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. ”Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Мөрөн сумын 14-р цэцэрлэг  “Ногоон төгөл” байгуулан жил бүр мод, бут  тарьж байна.


Намрын бүх нийтээр мод тарих  өдрийг тохиолдуулан 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон 30 шар хуайс, 20 хайлаас модыг тарьж, намрын цэнэг усалгааг хийлээ.


Ногоон төгөлд багш, ажилчдаас гадна цэцэрлэгийн хүүхдүүд төгсөлтийн баяраараа мод тарьж байх аж. Цаашид   тарьсан мод бутыг арчлан тордож ургуулан  төгөл болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулах чадавхыг бэхжүүлэх, зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, олон нийтэд экологийн боловсрол олгох, үр, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх замаар есөн жилийн хугацаанд хоймор нутагт 20 сая мод тарьж ургуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас мод тарих ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулж модны экологи, эдийн засгийн үнэ цэнийг иргэдэд ойлгуулан, экологийн боловсролыг дээшлүүлэх замаар мод тарьж, услан, арчлан ургуулахад хамтран ажиллаж байна.

 



 

 

 

 

 

 

 

関連ニュース