Нарны гүүрийн зүүн талын нэг эгнээ замыг өнөөдөр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-15 12:27:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нарны гүүрийн зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөх ажил дууссан бөгөөд өнөөдөр нээнэ.


Ингэснээр “Нарны хороолол” талаас ирэх жолооч нар Механик инженерийн сургуулийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй шууд Нарны гүүрийн зүүн талаар буцаж эргэж,  хотын төв рүү шууд орох боломжтой болжээ. Энэхүү замыг өргөтгөн шинэчилснээр Механик инженерийн сургуулийн уулзварын хойноос нэг цагт 2000 гаруй тээврийн хэрэгсэл зорчдогоос 43 хувь нь буцаж эргэдэг бөгөөд үүнийг 10 хувиар бууруулах ач холбогдолтой.


Цаашид “Дэма” эмнэлгийн хажуугийн авто замыг Нарны хорооллын хойд хэсэгт Нарны гүүрийн доод хэсгээр холбож хоёр эгнээ бүхий эсрэг хөдөлгөөнтэй авто замыг нээх ажээ.

関連ニュース