Багш эмч нар болон ахмадын тэтгэврийг нэмэх асуудлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Хуралдаанаар “Монгол
Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Олон улсын холбоонд Монгол Улс элсэхийг
дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Засгийн газрын
тогтоолын төсөл, Монгол болон
Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах
тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, “Хэлэлцээрт нэгдэн орох тухай” Засгийн
газрын тогтоолын төсөл /Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай
ерөнхий хэлэлцээр/ зэрэг асуудлыг
хэлэлцэх юм.
Мөн 2025-2026
оны өвөлжилтийн бэлтгэл болон багш,
эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэх асуудалтай танилцана.