Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-09 08:50:45

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Манай орны нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.


ЦУОШГ-ын мэдээлснээр, салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +13-+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26-+31 градус, бусад нутгаар +19-+24 градус дулаан байна.

 

関連ニュース