ХОВД: Авто тээврийн салбарынхан 100 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-06 17:09:07

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярыг Ховд аймагт есдүгээр сарын 6, 7-ны өдөр тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж байна. 

  

Ховд аймгийн Авто тээврийн төвөөс өнөөдөр 100 жилийн ойн баярын хурал зохион байгуулахад авто тээврийн салбарын хөгжлийг түүчээлэгч ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон жолооч нар, мөн инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.  


Энэ үеэр орон нутгийн удирдах ажилтнууд мэндчилгээ дэвшүүлж, нэр бүхий тээвэрчдэд төрийн дээд одон медаль, салбарын шагнал гардууллаа.


Түүхт ойд зориулсан хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сурын харваа, хүндэтгэлийн тоглолт зэрэг үйл ажиллагаа тусгай хөтөлбөрөөр үргэлжилнэ.   



関連ニュース